Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлох арга /Оюунбилэг/

Сайн байцгаана уу, Та нартаа энэ өдрийн мэнд хүргэе. Н.Болд багшийн даалгасны дагуу “Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлох, боловсруулах талаар зөвлөмжийг бэлтгэн хүргэж байна. Мөн Та нарт хэрэг болох болов уу хэмээн зарим нэр, томьёоны тайлбар, вэб хуудсуудын хаягийг орууллаа. Амжилт хүсье. /Дэндүү их санагдаж магад гэсэн ч уншихаас бүү төвөгшөөгээрэй/ Д.ОЮУНБИЛЭГ

Гүйцэтгэлийн шалгуур
үзүүлэлтийг тодорхойлох арга

    Гүйцэтгэлийн сайн шалгуур үзүүлэлтийг сонгох “CREAM” /ТХБХХ/ нь тодорхой төсөл, хөтөлбөр, бодлогын шалгуур үзүүлэлтийг боловсруулахад тус болох шалгууруудын багц юм. Гүйцэтгэлийн сайн шалгуур үзүүлэлт нь тодорхой, холбогдолтой, боломжийн, хангалттай, хяналт шинжилгээ хийж болохуйц байна. Шалгуур үзүүлэлт тодорхой уялдаа холбоотой байх тусам илүү оновчтой хэмжиж үнэлэх стратеги бий болгодог тул “CREAM” /ТХБХХ/ нь даатгалын бодлоготой ойролцоо юм. Эдгээрийн утгыг тайлбарлавал:

    Тодорхой-оновчтой, салаа утгагүй байх

    Холбогдолтой-Асуудалд шууд хамаарал, зохистой байх

    Боломжийн-Боломжийн үнээр авч болохоор байх

    Хангалттай-Гүйцэтгэлийг хэмжих хангалттай үндэслэл бүхий байх

    Хяналт-шинжилгээ хийх боломжтой- Бие даасан байдлын хувьд

баталгаатай байх боломжтой.

Хэрэв дээрх 5 шалгуурын аль нэг хангагдаагүй бол албан ёсны гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд нь бэрхшээлтэй тулгарч, хэрэгцээ багатай байх болно.

Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт нь гол нь аль болох тодорхой, салаа утгагүй байх хэрэгтэй. Шалгуур үзүүлэлт нь тоон болон чанарын үзүүлэлт байна. Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог бүрдүүлэхэд эхний үед чанарын үзүүлэлтээр хэмжигдэх шалгуур үзүүлэлтээс илүү энгийн, тоон үзүүлэлтээр хэмжигдэх шалгуур үзүүлэлтийг дэмжих нь зүйтэй. Тоон шалгуур үзүүлэлт нь тодорхой тоогоор /тоо, дундаж эсвэл голч/ эсвэл хувиар илэрхийлэгдэнэ. “Хувь хэмжээг мөн олон байдлаар илэрхийлж болно. Жишээ нь үр дагаврын тодорхой ангилалд шилжин орсон хувь …зорилтот хэмжээ түвшнээс дээгүүр буюу доогуур оногдох хувь, тодорхой үр дагаврын интервалд хамрагдах хувь …”. “Үр дагаврын шалгуур үзүүлэлтүүд нь ихэвчлэн ямар нэг зүйлийн тоон болон хувиар илэрхийлэгдэнэ /пропорци, түвшин/”. Хөтөлбөрүүдэд эдгээрийн аль алиныг авч үзэх ёстой. Амжилт /алдаа/-ын хэмжээ нь өөрөө юунд хүрч чадаагүй талаар буюу амжилт /алдаа/-ын түвшинг илэрхийлдэггүй. Түүний түвшин нь амжилтын хэмжээг мөн илэрхийлдэггүй. Үр дагаврын ач холбогдлыг үнэлэх нь гол төлөв тоон болон хувь хэмжээний аль алины тааарх мэдээллийг шаарддаг. /Хатри 1999, х 60,63/

“Чанарын шалгуур үзүүлэлт/зорилтот түвшин нь чанарын үнэлгээгээр хэмжигдэнэ… үүнд хууль эрхэмлэн сахиж буй байдал, цар хэмжээ, түвшин…Чанарын шалгуур үзүүлэлт нь институцын үйл явц, хандлага, итгэл үнэмшил, идэвхи, хувь хүний зан үйлийн өөрчлөлтийн талаар мэдээлэл өгнө” /НҮБ-ын хүн амын сан 2000, х 7/. Чанарын шалгуур үзүүлэлт нь үзэл бодлыг бас хэмжиж болдог, жишээ нь орон нутгийн засаг захиргааны ажилтнууд өөрсдийн ажил үүргээ гүйцэтгэхэд эрх мэдэл олгох түвшингийн талаар юу гэж боддог гэх мэт. Чанарын шалгуур үзүүлэлт, түүнчлэн зан үйлийн тодорхойлолтыг мөн багтааж болох ба жишээлбэл, сурсан шинэ арга барилыг гардан эзэмшсэн түвшин байж болдог. Хэдийгээр чанарын шалгуур үзүүлэлт нь гүйцэтгэх үүрэгтэй, чухал боловч, үүнийг ялангуяа эхний үе шатанд цуглуулах, хэмжих, дүгнэхэд цаг хугацаа их шаарддаг. Түүнчлэн чанарын шалгуур үзүүлэлт нь тодорхой цаг хугацааны нөхцөл байдлын талаар гол төлөв субьектив дүгнэлт хийгддэг тул батлахад төвөгтэй, хэцүү байдаг. Чанарын шалгуур үзүүлэлтүүдийг болгоомжтой хэрэглэх ёстой. Төрийн захиргааны салбарын удирдлага нь үйл явцын талаарх төсөөллийг зөвхөн баримтжуулах үүрэгтэй биш, энэ нь илүү мэдээлэл сайтай стратегийн шийдвэр гаргах, төсөв боловсруулах, нөөцийг удирдах чиглэлд удирдлагад дэмжлэг үзүүлэх бодит үйл явцын талаар обьектив мэдээлэл олж авах тухай асуудал юм.

    Шалгуур үзүүлэлт бүр өөрийн гэсэн өртөгтэй, ажилд үзүүлэх нөлөөтэй байдаг. Хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог бүрдүүлж байгаад судалгаа хийх явцад үнэн хэрэгтээ бид шалгуур үзүүлэлт тус бүрийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шинэ тогтолцооны талаар бодох хэрэгтэй болдог. Иймээс, шалгуур үзүүлэлтүүдийг нухацтай, ул суурьтай сонгох хэрэгтэй.

Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт нь хүлээгдэж буй үр дагавартай холбоотой бөгөөд үр дагаварт холбогдолгүй бусад асуудлын нөлөөнд автаагүй байх хэрэгтэй. Шалгуур үзүүлэлтийг боловсруулах эдийн засгийн өртгийн асуудлыг мөн бодож үзэх хэрэгтэй. Энэ шалгуур үзүүлэлтийг боловсруулахдаа тоо мэдээ цуглуулах, дүн шинжилгээ хийх ойролцоо зардлыг анхаарах хэрэгтэй гэсэн үг. Тухайлбал:Бүгд Найрамдах Киргиз улсын Ядуурлыг бууруулах үндэсний стратегийн баримт бичигт 10 гаруй орон бодлогын өөрчлөлт шинэчлэлийн асуудлаар 100 гаруй үндэсний хэмжээний болон дэд шалгуур үзүүлэлтийг багтаасан. Шалгуур үзүүлэлт бүр тоо хэмжээ цуглуулах, тайлагнах, дүн шинжилгээ хийх асуудлыг хамардаг тул Киргизийн Засгийн газар зөвхөн Ядуурлыг бууруулах стратегийн хэрэгжилтийн ахицыг үнэлэхэд 100 гаруй хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог төлөвлөх хэрэгтэй болж байна. Хязгаарлагдмал нөөцтэй ядуу улсын хувьд нилээд ажил хийх хэрэгтэй. Удахгүй ийм олон шалгуур үзүүлэлтийг хянаж байх хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог бүрдүүлэх боломжгүй гэдэг нь ойлгомжтой болов. Боливи улсын одоогийн ядуурлыг бууруулах үндэсний стратегийн баримт бичгийн төсөл нь үндэсний түвшний 17 шалгуур үзүүлэлттэй болсон байна. Шалгуур үзүүлэлтүүд нь зохистой байх шаардлагатай бөгөөд хэтэрхий шууд бус, сольж орлуулах, хэт хийсвэр байж болохгүй. Учир нь ийм нөхцөлд гүйцэтгэлийг хэмжих нь хэт төвөгтэй, бэрхшээлтэй болно. Шалгуур үзүүлэлтүүд нь хяналт-шинжилгээ хийж болохуйц байх хэрэгтэй. Энэ нь шалгуур үзүүлэлтүүд дангаараа батлагдах, нотлогдохуйц байна гэсэн үг бөгөөд чанарын бус тоон шалгуур үзүүлэлтийг илүүд үздэг нэг шалтгаан юм. Тодорхой нэг цаг хугацаанд хэмжсэн шалгуур үзүүлэлтийг дараа нь хэмжиж болох ёстой бөгөөд хэмжих гэж байгаа зүйлээ оновчтой хэмжиж байх найдвартай баталгаатай байх хэрэгтэй. Шалгуур үзүүлэлтийг боловсруулахдаа мэдээллийг цуглуулах боломжийг харгалзан анхаарах шаардлагатай. “Ихэнх тохиолдолд, байгууллагууд хүрэх гэж буй үр дагаврыг хэмжихэд үр дагаврын шалгуур үзүүлэлтийг хэмжихийн ач холбогдлыг авч үзэлгүй шалгуур үзүүлэлтийг хэмжихэд шаардлагатай мэдээлэл хэр боломжтой байгааг үндэслэж шалгуур үзүүлэлтээ сонгодог”

“Яг таг алдаатай байснаас ойролцоогоор зөв байсан нь дээр”.

Шалгуур үзүүлэлтийг сонгоход дандаа яг таг оновчтой байдаггүй. Гэхдээ аль болох ойролцоогоор ч гэсэн оновчтой байлгахыг хичээх хэрэгтэй. Зарим тохиолдолд үр дагаврын шалгуур үзүүлэлтийг шууд хэмжихэд бэрхээлтэй байдаг тул энэ үед орлуулах шалгуур үзүүлэлт хэрэгтэй болдог. Шууд бус буюу орлуулах шалгуур үзүүлэлтийг шууд шалгуур үзүүлэлтийн талаарх мэдээлэл цуглуулахад хэт их зардалтай, эсвэл мэдээллийг тогтсон хугацаанд цуглуулах боломжгүй үед хэрэглэж болно

Санал болгож буй шалгуур үзүүлэлтийг үнэлэх хяналтын хуудас

Хэмжих үр дүн —————————————————————

Сонгосон шалгуур үзүүлэлт ———————————————

Шалгуур үзүүлэлт…

  1. Үр дагаврыг аль болох шууд илэрхийлж байна уу.
  2. Обьектив хэмжигдэхүүнийг хангахуйц тодорхой байна уу.
  3. Хамгийн хэрэгцээтэй, зардал багатай мэдээлэл цуглуулах аргыг хэрэглэж болох уу.
  4. Үр дагаврын хувьд өөрчлөгдөх мэдрэмжтэй, харин өөрчлөлтөөс харьцангуй хамаарал багатай байна уу.
  5. Үр дагаврыг тайлагнах үед шаардлагын дагуу бүлэглэн задалсан байна уу.

Гэвч орлуулах шалгуур үзүүлэлтийг хэрэглэхдээ болгоомжтой хандах хэрэгтэй. Учир нь орлуулах шалгуур үзүүлэлт нв гүйцэтгэлийн талаар ойролцоо баримт, баталгааг бий болгоно гэсэн урьдчилсан төсөөлөл л байна.Тухайлбал, гэмт хэрэг их гардаг хороололд орон сууцны талаарх судалгааг тогтмол хийхэд бэрхшээлтэй бол өрхийн орлого нэмэгдсэн эсэхийг хэмжихдээ айлуудын дээвэр дээрх телевизийн антенын тоог орлуулах шалгуур үзүүлэлт болгон хэрэглэж болно.

Сонголт хийх асуудал

Чикаго хотын том барилга байгууламжид орших бүхэл бүтэн далайн болон нүүрсний уурхайн үзмэртэй шинжлэх ухаан, аж үйлдвэрийн музейд үзэгчид ямар үзмэрийг хамгийн их сонирхож байгаа талаар судлах болов. Үзмэр тус бүрийг хэдэн үзэгч сонирхож байгааг тоолох боломжгүй гэж үзсэн учир орлуулах шалгуур үзүүлэлтийг хэрэглэхээр шийджээ. Ингэхдээ тэд шалны лак хаана хамгийн их элэгдэж байгааг харахаар шийдэв. Тэгээд хамгийн олон лакдах шаардлагатай газар хаана байна гэж дүгнэсэн гээч? Өндгөө дарж байгаа тахианы үзмэрийн урд талд байжээ. Эх сурвалж: Вэбб ба бусад 1966

    Эдгээр орлуулах шалгуур үзүүлэлт нь хүлээгдэж буй ү дагаврыг шууд хянаж болох ч энд нөлөөлж болох бусад хүчин зүйлс мөн байдаг. Жишээ нь орлого нэмэгдсэнийг хар тамхины мөнгө эсвэл далд эдийн засгаас олсон орлого эсвэл сүүлийн үеийн цахилгаан төхөөрөмжийн дүнд телевизор худалдан авах боломжтой болсон мэт хүчин зүйлс байж болно. Эдгээр хүчин зүйл нь ялган зааглахад хүндрэлтэй эдийн засгийн хөгжлийн бодлого, хөтөлбөрт нэмэлт нөлөө үзүүлдэг.

Шалгуур үзүүлэлтийн боловсруулах

Сайн шалгуур үзүүлэлтийг боловсруулахын тулд ганц удаа бус олон дахин оролдож үзэх хэрэгтэй болно. Тохирох шалгуур үзүүлэлтүүдийн эцсийн багцыг боловсруулах хүртэл нилээд хугацаа шаардана.

    Шалгуур үзүүлэлтүүдийг боловруулахад ихээхэн ажил шаардагдана. Шалгуур үзүүлэлтийг боловсруулах үйл явцад техникийн, бие даасан, бодлогын чадвартай мэргэжилтнүүд оролцох нь маш чухал. Шалгуур үзүүлэлтийг боловсруулах үед техникийн, бие даасан, бодлогын аль аль талыг сайтар бодож тусгах хэрэгтэй. Шалгуур үзүүлэлтүүд хангалттай үндэслэлтэй, техникийн хувьд хийж болохуйц, бодлогын хувьд уялдаа холбоотой байна уу? Сурагчдын сургалт, мэдлэгийг сайжруулах үр дагаварын шалгуур үзүүлэлтийн жишээг дахин авч үзвэл, ямар шалгуур үзүүлэлтүүдийг сонгох талаарх ярилцлагад сургалтын талаарх шалгуур үзүүлэлтийг боловсруулах чадвартай боловсролын мэргэжилтнүүд, техникийн талын хүмүүс болон шалгуур үзүүлэлтийн бодлогын уялдаа холбоог гаргах бодлогын мэргэжилтнүүдийг оролцуулна.

    Тодорхой шаардлагыг хангах үүднээс шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах хэрэгтэй. Түүнчлэн, шалгуур үзүүлэлт нь үр дагаврыг шууд илэрхийлж болох ёстой. Цаг хугацааны явцад шинэ шалгуур үзүүлэлтүүдийг баталж, заримыг нь хэрэглэхгүй орхидог. Үүнийг болзошгүй үйл явц гэж үзэх хэрэгтэй. Гэхдээ, шалгуур үзүүлэлтийг орхих эсвэл өөрчлөхийн өмнө наад тал нь 3 дахин хэмжиж үзсэн байх шаардлагатай.

    Наад тал нь 3 дахин хэмжиж үзэх нь суурь үзүүлэлт болон цаг хугацааны чиг хандлагыг тогтооход тустай. Шалгуур үзүүлэлтийг өөрчлөх эсвэл хэрэглэхгүй орхихоос өмнө дараах 2 чухал асуултыг асуух шаардлагатай: Энэ шалгуур үзүүлэлт нь хүлээгдэж буй үр дагаврыг оновчтой хэмжихэд шаардлагатай мэдээллээр хангаж байгаа эсэхийг мэдэх үүднээс түүнийг нарийвчилан шалгасан уу? Энэ шалгуур үзүүлэлт нь удирдлагын арга хэрэгсэл болохуйц ашигтай мэдээллийг бий болгож байна уу?

    Шалгуур үзүүлэлтүүдэд өөрчлөлт ороход явцыг хэмжих суурь үзүүлэлтүүд мөн өөрчлөгдөнө. Шинэ шалгуур үзүүлэлт бүр тоо мэдээлэл анх цуглуулах үед өөрийн суурь үзүүлэлттэй байх хэрэгтэй.

    Дүгнэж хэлэхэд, Шалгуур үзүүлэлтүүдийг сайтар эргэцүүлэн бодсон байх хэрэгтэй. Мэдээлэл цуглуулах ерөнхий тогтолцоонд эмх замбараагүй байдал үүсгэх тул эдгээрийг байнга өөрчилж, сольж болохгүй. Дээд түвшний шийдвэр гаргагчдаас эхлээд мэдээлэл цуглуулах ажилтан хүртэл шалгуур үзүүлэлт бүрийн логик үндэслэлийн талаарх хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог тодорхой болгож санал нэгдсэн байх хэрэгтэй.

    Үр дагаварт хяналт-шинжилгээ хийхэд гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг ашиглах ба төсөл, хөтөлбөр эсвэл бодлогын мөчлөгийн туршид эргэх мэдээлэл болон мэдээллийн урсгалаар тогтмол хангах шаардлагатай. Шалгуур үзүүлэлтийн мэдээлэл нь удирдлагад зорилтот түвшинд хүрэх явцад гарч буй гажуудал, дутагдал болон бусад өөрчлөлтүүд эсвэл хүлээгдэж буй үр дагавраас хазайсан талаарх мэдээлэл өгнө. Иймд, шалгуур үзүүлэлт нь хүлээгдэж буй үр дагаварт хүрэх үүднээс явцын дунд засаж залруулах боломжийг шаардлагатай тохиолдолд байгууллага болон Засгийн газарт олгодог. Шалгуур үзүүлэлтийг ашиглан үйл явц болон ахицыг хянах нь үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоо төрийн захиргааны удирдлагын хүчирхэг арга хэрэгсэл болохын бас нэг илэрхийлэл болдог.

Зарим нэр томьёоны тайлбар:

Үйл ажиллагаа-Санхүүжилт, техникийн туслалцаа, бусад хэлбэрийн нөөц зэрэг орцыг ашиглан тодорхой гарц бий болгохоор хэрэгжүүлсэн арга хэмжээ, гүйцэтгэсэн ажил. Холбогдох нэр томьёо: хөгжлийн оролцоо

Нөлөөлөл-ажиглаж буй /эсвэл ажиглалт хийхээр хүлээгдэж буй/ өөрчлөлт ба тодорхой үйл ажиллагаа хоорондын шалтгаан ба үр дагаврын холбооны нөлөө юм.

Дүгнэлт-дүгнэлт нь зорьсон болон зориогүй үр дүн, үр нөлөө, илүү ерөнхийлөн хэлбэл аливаа бусад давуу ба сул талд онцгойлон анхаарсан үнэлгээ хийгдсэн үйл ажиллагааны амжилт, алдааны хүчин зүйлийг тодорхойлон гаргадаг.

Хөгжлийн үйл ажиллагаа-Хөгжлийг хангах зорилгоор хийж буй түнш /хандивлагч ба хандивлагч бус/-ийн дэмжлэг үзүүлэх арга хэрэгсэл. Тайлбар: Жишээ нь бодлого, төсөл, хөтөлбөрийн зөвлөмж

Хөгжлийн зорилго-Нэг буюу хэд хэдэн хөгжлийн үйл ажиллагаагаар дамжуулан нийгэм, олон нийт, хүмүүсийн бүлэг, санхүүгийн, байгууллагын, нийгмийн, байгаль орчны болон бусад ач холбогдолтой нөхцөл байдлыг бий болгоход хувь нэмэр болохоор зорьж буй үр нөлөө

Нөлөө-Үйл ажиллагааны шууд болон шууд бус нөлөөгөөр бий болгохоор зорьсон зорилт тавиагүй өөрчлөлт

Үр дүнтэй байдал-Зорилгын харьцангуй ач холбогдлыг анхаарч үзсэний дагуу хөгжлийн үйл ажиллагааны зорилго, хүлээгдэж буй зорилгод хүрсэн хэмжээ

Үр ашигтай байдал-Нөөц-орц /санхүүжилт, туршлага, цаг хугацаа гэх мэт/-ыг хэр хэмнэлттэй байдлаар ашиглан үр дүн бий болгож буй хэмжигдэхүүн

Үр нөлөө-шууд болон шууд бус, зорьсон болон зорилт тавиагүй хөгжлийн үйл ажиллагааны дүнд бий болох эерэг ба сөрөг, анхдагч ба хоёрдогч, урт хугацааны нөлөө

Шалгуур үзүүлэлт-Ахиц өөрчлөлтийг хэмжих, үйл ажиллагаатай холбоотой өөрчлөлтийг тусгах эсвэл хөгжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгчийн гүйцэтгэлийг үнэлэхэд дэмжлэг болох энгийн, найдвартай аргыг бий болгох тоон болон чанарын хүчин зүйл эсвэл хувьсах үзүүлэлт

Орц-хөгжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд ашиглах санхүүгийн, хүн хүчний болон материаллаг нөөц

Гарц-Хөгжлийн үйл ажиллагааны дүнд бий болсон бүтээгдэхүүн, капитал хөрөнгө ба үйлчилгээ , түүнчлэн үр дагаварт хүрэхэд холбоотой үйл ажиллагааны дүнд бий болсон өөрчлөлт байж болно.

Гүйцэтгэл– Хөгжлийн үйл ажиллагаа эсвэл хөгжлийн түншүүд тодорхой шалгжжр /стандарт/ зааврын дагуу дэвшүүлсэн зорилт болон төлөвлөгөөнд нийцүүлэн үр дүнд хүрэх зорилгоор ажиллаж буй хэм хэмжээ

Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт– Хөгжлийн үйл ажиллагаан дахь өөрчлөлт эсвэл төлөвлөгөөтэй харьцуулсан үр дүнг батлан харуулах хэмжигдэхүүн. Холбогдох нэр томьёо: гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, гүйцэтгэлийг хэмжих

Гүйцэтгэлийг хэмжих-Дэвшүүлсэн зорилтуудтай хөгжлийн үйл ажиллагааны гүйцэтгэлийг харьцуулан үнэлэх систем. Холбогдох нэр томьёо: гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, шалгуур үзүүлэлт

Гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ-Хүлээгдэж буй үр дүнтэй харьцуулахад төсөл, хөтөлбөр, бодлогыг хэр амжилттай хэрэгжүүлж байгааг харьцуулан тоо мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх үргэлжлэх үйл явц.

Чухал вэб хуудсууд:

Хяналт-шинжилгээ, үнэлгээний чадавхийг хөгжүүлэх: http://www.worldbank.org/oed.ecd/

Транспэренси интернейшнл:
http://www.transparency.org

НҮБ-ын төрийн захиргааны удирдлага ба санхүүгийн интернетийн сүлжээ: http://www.unpan.org

Дэлхийн банкны үйл ажиллагааны үнэлгээний хэлтэс:
http://www.worldbank.org/oed.ecd/

Виртуаль номын сан: Үнэлгээ: http://www.policy-evaluation.org

АНУ-ын Хууль зүйн яам: http://www.ojp.usdoj.gov/nij/maps/

 

 

 

 

 

 


 

2 Comments

Leave a reply to Odhuu Хариулт болиулах